Ардчилсан намын "Төсвийн бодлого- Бизнесийн орчин" нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт үг хэллээ. Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын хуулийн хэд хэдэн заалтыг хүчингүй болгоно гээд ороод ирчихсэн байхад ТТБЗ-ийнхөн бид нар ийм дүгнэлт хийсэн гээд суугаад байвал та нар хэн ч биш болно. Би хоёр зүйл дээр хатуу зогсох ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж болохгүй. Мөн Төсвийн хүрээнийхээ мэдэгдэлд багтааж төсвөө өргөн барь гэдэг зарчмын хоёр шаардлага. Бас нэг гайхаад байгаа юм нь Баялгийн сан руу орох ёстой юмыг төсөв дээрээ авчирч суулгачихаад урсгал зардлаа нэмээд байгаа үйл явц нэг эхэлвэл зогсохгүй шүү. Одоо энэ Засгийн газарт ухаарах боломж байхгүй. Олонх болж чадахгүй, огцорч ч магадгүй ийм нөхцөлд төсөв дээр гэрэл гэгээтэй сайхан юм л амлана. Хоноцын сэтгэлээр хандаж байгаа улс төрчид хариуцлага хүлээхгүй. Засгийн газар ойр ойрхон солигдож байгаа суурь шалтгаан бол төсөв тэлдэг асуудал" гэлээ.
ВИДЕО: