Архангайн Цэцэрлэг суманд суурьшлын бүсэд орж ирсэн бамбаруушийг ойд шилжүүлжээ

Архангайн Цэцэрлэг суманд суурьшлын бүсэд орж ирсэн бамбаруушийг ойд шилжүүлжээ

Архангай аймгийн Цэцэрлэг суманд “Малчин айлын ойролцоо баавгай орж ирлээ” гэх иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчны газраас газар дээр нь очиж ажиллажээ.

Шалгалтаар эхээсээ төөрч, тал уруу орж ирсэн бамбарууш байсныг тогтоосон байна. Тус бамбаруушийг Эрдэнэмандал, Цэцэрлэг сумын байгаль хамгаалагчид эрсдэлээс хамгаалан, идэш тэжээлээр хангаж, хамгаалалтдаа авчээ. Улмаар бамбаруушийг суурьшлын бүсээс гаргаж, анх ажиглагдсан ойд нь шилжүүлэн тавьсан байна. 

ВИДЕО: