Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид тус аймгийн Баруун-Урт, Сүхбаатар болон Асгат сумын нутаг дэвсгэрт удаа дараа мал хулгайлж байсан гэмт бүлгийг илрүүлэн саатуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар холбогдогч этгээдүүд урьдчилсан байдлаар нийт 41 бод мал хулгайлж, иргэдэд 87 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.