Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуваарийн дагуу хуралдана. Харин өчигдөр хуралдахаар товлосон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилж, өнөөдөр 09:00 цагт хуралдахаар товлосон юм.
Гэвч одоогоор байнгын хороодын хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас эхлээгүй байна.
Байнгын хороодын хуралдаанаар,
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
- Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт, нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэнэ.