Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийж эхэлсэн.

Энэ сарын 13-ныг хүртэл тэгш өдөр улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин, сондгой өдөр 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Тэгвэл автомашины улсын дугаарын хязгаарлалтыг сунгахгүй бөгөөд энэ сарын 13-наас дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцож эхлэх юм.