Улаанбаатарт бороо орохгүй, 22 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 22 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархан, Сэлэнгийн ихэнх, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +20...+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.