Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “4/11 мэдээллийн цаг”-аар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай асуудлаар мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир Засгийн газрын өргөн барьсан 2027 оны төсвийг шүүмжилж, улсын болон төрийн өмчит компаниудын төсвийг харахад Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйдээ бус, мөнгөтэйдээ зовж ирсэн улс болсон ч байгаа хөрөнгөө зөв зарцуулж чадаагүй гэж мэдэгдэв. Түүнчлэн төсөл, хөтөлбөрүүдийн эрэмбэ дараалал болон тооцооллыг буруу хийснээс мега төслүүдийн тоо нэмэгдсэн гэж үзэж байна. Тухайлбал, 2024 онд Засгийн газар 14, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж зарлаж байсан бол өнөөдөр яригдаж буй мега төслүүдийн тоо хэдэн зуу давсан гэв. Мөн үе үеийн Засгийн газрууд ажлын бодит үр дүнгээс илүүтэй пи-ар хийхэд анхаарч, хэрэгжүүлэх ажлаа урьдчилан зарладаг, тооцооллоо буруу хийдэг болсон гэж шүүмжиллээ.
Ө.Шижирийн мэдээлснээр, 2015 оноос хойших 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн бөгөөд 2020 оноос хойших улсын төсвүүдийг 2027 оны төсөвтэй харьцуулахад төсвийн хэмжээ 208 их наяд 839 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын төсөв долоон удаа хэлэлцэгдэж байгаа нь Засгийн газар төсвөө анхнаасаа бодитой, зөв тооцоолж чадахгүй байгааг харуулж байна гэлээ.