ФОТО: Дорнод, Хэнтийн айл, суурьшлын бүсэд баавгай үзэгдэх болжээ

ФОТО: Дорнод, Хэнтийн айл, суурьшлын бүсэд баавгай үзэгдэх болжээ

Сүүлийн үед зэрлэг баавгай иргэдийн суурьшлын бүс рүү орж ирсэн гэх мэдээлэл олноор гарах болсон. Тухайлбал, саяхан буюу 2026 оны наймдугаар сарын 28-29-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Эгийн Бүрхийн төгөл гэх газарт баавгай айлын гэр рүү дайрч, эвдэж сүйтгэсэн хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2026.08.31/ Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулга өөрийн Х хуудастаа сумын нутагт баавгай орж ирсэн дүрс бичлэг нийтэлжээ. Тэрбээр уг бичлэгийнхээ тайлбарт “Баавгай сумын нутагт орж ирээд тал руугаа гарчих юм. Энийг яах ёстой юм бэ. Хүн, мал амьтан руу дайрчих вий дээ” хэмээн бичсэн байна. Харин энэ асуудлаар холбогдох төрийн байгууллагаас одоогоор албан ёсны мэдээлэл, анхааруулга гаргаагүй байна. Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчих, аялж амрахдаа зэрлэг амьтан, тэр дундаа баавгайтай холбоотой болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.