Дугуйтай хүнд мөргүүлснийхээ дараа Италийн Комо хотын дарга унадаг дугуйг хориглох шийдвэр гаргажээ

Дугуйтай хүнд мөргүүлснийхээ дараа Италийн Комо хотын дарга унадаг дугуйг хориглох шийдвэр гаргажээ

Италийн аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болох Комо хотын дарга цахилгаан дугуйтай хүнд мөргүүлснийхээ дараа өөрийн хотын зарим хэсэгт унадаг дугуйг хориглох шийдвэр гаргажээ.

Авсан арга хэмжээгээ Алессандро Рапинезе олон нийтийн аюулгүй байдлыг бодолцсон шийдвэр гэж тайлбарласан байна. Ирэх сараас эхлэн Комо хотын 30 орчим гудамжаар зорчихдоо иргэд дугуйгаасаа бууж, алхах ёстой болжээ. Рапинезе “Хүмүүс өөрт тохиолдсон зүйл дээр үндэслэн шийдвэр гаргадаг. Би эдгээр араатнуудын нэгэнд мөргүүлэх ямар байдгийг сайн мэднэ” гэж Италийн Ansa агентлагт ярьсан байна.

Европын хэд хэдэн хотын удирдлага цахилгаан дугуй болон бусад ганц хүний тээврийн хэрэгслийг хаана, хэрхэн ашиглах талаар хязгаарлалт тогтоосон байдаг. Рапинезегийн авсан арга хэмжээ нь Комо хотын жуулчдын өсөлтийг зохицуулахтай холбоотой замын хөдөлгөөний шинэ дүрмийн нэг хэсэг юм байна. Шинэ дүрмээр тус хотын жуулчид ихээр цуглардаг Ромын үеийн түүхэн гудамжнуудад цахилгаан болон ердийн дугуйтай зорчихыг хоригложээ.

Эх сурвалж: ВВС

 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө