Перуд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Перуд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өчигдөр /2026.08.20/Перу улсын өмнөд нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн алба мэдээллээ. Харин Перугийн Геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр, газар хөдлөлтийн хүч 7.2 магнитуд байжээ.

Орон нутгийн цагаар 13:00 цагийн үед 108 км-ийн гүнд чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Аякучо мужийн Коракор хотоос хойд зүгт 35 км-ийн зайд байв.   Хүчтэй газар хөдлөлт болсон хэдий ч хүмүүс амиа алдсан, байшин барилгууд эвдэрч нурсан талаарх мэдээлэл ирээгүй байна. Перугийн өмнөд ба төвийн нутгууд, мөн нийслэл Лима хотод чичирхийлэл мэдрэгджээ. Энэхүү газар хөдлөлт болохоос өмнө тус улсын хойд ба өмнөд нутгуудад сейсмик идэвхжил явагдаж байсан тул Перугийн Геофизикийн хүрээлэнгээс сонор сэрэмжтэй байж, нүүн шилжихэд бэлтгэх, шаардлагатай зүйлсийг бэлэн байлгахыг уриалж байв. Перу улс “Номхон далайн галт бүс”-эд оршдог учраас чичирхийллийн давтамж байнга ихсэж байдаг. 2007 онд Ика бүс нутагт 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 600 орчим хүн амиа алджээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө