Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

Египетийн археологичдын баг Дакахия мужийн Ком эль-Хилган дэх олон  мянган жилийн тэртээх маш том хэмжээтэй булшны цогцолборыг илрүүлснээр Угсаа залгамжлалаас өмнөх үеэс Грек-Ромын эрин хүртэлх түүхийн жимийг тодруулжээ.

Гол олдворуудын дотор Бутогийн I ба II үед (манай эриний өмнөх IV мянган жилийн өмнөх) хамаарах гараар урласан шаазан сав, далайн хясааг агуулсан энгийн зууван хэлбэрийн булшнууд байна. Мөн II Завсрын үе болон Шинэ хаант улсын үед хамаарах шавар тоосгон байшин, үрийн агуулах, зуух, тулга зэрэг өдөр тутмын амьдралын эд зүйлс олдсон байна. Булшны цогцолборт Дунд хаант улсын үеэс түгээмэл болсон долгиолсон хээ бүхий ханаар хүрээлэгдсэн балгасыг ч мөн олжээ. Шинэ хаант улсын эхэн үед холбогдох хэд хэдэн булшийг илрүүлсэн нь Хиксосын үед суурин иргэншил байсныг баталж байна. Мастаба буюу пирамидын суурь хэлбэртэй овоолсон чулуу бунхан бүхий булшнуудад үнэт эдлэл, сахиус, хүрэл зэвсэг, шаазан эдлэл зэрэг эдлэлүүд байв. Харин шавар тоосгон булшнуудад шаазан сав, хүрэл багаж хэрэгсэл болон том барилгын туурь байв. Птолемаикийн үеийн хэд хэдэн энгийн булшны нүхийг археологичид илрүүлсэн бөгөөд тэдгээрийн нэг нь авс болгон дахин ашигласан хоёр амфора буюу урт хүзүүтэй вааран сав дотор тавьсан хүүхдийн булш байсан байна.




Байгаль эхийн хилэн

2 цагийн өмнө