Цахим орчин өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ биед халдаж байгаа ноцтой бичлэгүүд цацагдаж, энэ асуудал олны анхаарлыг татаад байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэргийг Ерөнхий боловсролын дугаар сургуулийн ахлах сурагчид үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий.
Тэгвэл тус хэргийн цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ...-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ.
Тухайн хэрэг энэ сарын 06-ны өдөр гарсан гэх мэдээлэл мөн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.