Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны гуравдугаар сарын 5-ны байдлаар Мартыннайман нэртэй 1, Үзэсгэлэнгоо нэртэй 10, Лили нэртэй 15 хүн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Бат-Эрдэнэ нэртэй 16479, Тэмүүлэн нэртэй 14675, Мишээл нэртэй 14109, НоминЭрдэнэ нэртэй 13897, Хулан нэртэй 13893, Дөлгөөнөө нэртэй 13482, Төгөлдөр нэртэй 13249 хүн байгааг Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн Сонирхолтой статистик цэснээс харж болохоор байна.
Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн "Сонирхолтой статистик" цэсний мэдээллийг https://www.1212.mn/mn/statistic/fun-statistic/given-name холбоосоор авах боломжтой.