Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан билээ.
Улмаар Ц.Энхбатад холбогдох хэргийг шүүх хурал Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны есдүгээр сард болж, шүүхээс Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх /2025.11.27/ түүнд анхан шатны шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн юм.
Тэгвэл Ц.Энхбат нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Одоогоор түүнийг гомдлыг хүлээж авах эсэх хурал товлогдоогүй байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.