СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймагт гал гарч, нэг гэр бүлийн зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймагт гал гарч, нэг гэр бүлийн зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Өнгөрөгч шөнө /2026.01.20-21/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гал гарч, нэг бүлийн зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Энэ талаар  Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас, "2026 оны 1 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сүхбаатар сумын 5-р багт гал гарч нэг гэр бүлийн 6 хүний алтан амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсонд гүнээ харамсаж байна. Талийгаачдын ар гэрийнхэн, ойр дотнынхон, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэж мэдэгдсэн байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус ослын улмаас нэг гэр бүлийн эхнэр, нөхөр, 1-4 дүгээр ангийн дөрвөн хүүхэдтэйгээ амиа алдсан гэж мэдээлж байна. Иймд иргэд та бүхнийг болзошгүй аюулд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.