“Тэтгэврээ хаан банкны дансаар авдаг бол тэтгэмж авах боломжтой” гэж хэлээд тэтгэврийг нь залилах гэмт хэрэг гарч байна

“Тэтгэврээ хаан банкны дансаар авдаг бол тэтгэмж авах боломжтой” гэж хэлээд тэтгэврийг нь залилах гэмт хэрэг гарч байна

"Нийгмийн тусламж" нэртэй фэйсбүүк хаягнаас “Хэрэв та тэтгэвэрт гарсан, хаан банкны дансаар тэтгэврээ авдаг бол “Ок” гэж бичээд 80 сая төгрөг аваарай” гэсэн мэдээллээр иргэдийг залилах гэмт хэрэг гарах болжээ. 

Залилж буй гол агуулга нь "80 сая төгрөг, 500 сая төгрөг тэтгэмжээр авах боломжтой, авахыг хүсвэл бидэнд хандаарай” гэж хэлээд иргэдийг урхиндаа оруулж байгаа юм. Улмаар тэтгэмжээ авахын тулд нэр, овог, утасны дугаар, дансны мэдээлэл зэргээ явуулах шаардлагатай байна гэж хэлж аваад баталгаажуулах кодыг нь мөн худал хэлж авдаг байна. Ингээд банк руу нь нэвтэрч тэтгэврийг нь хамгийн өндөр дүнгээр зээлж авсан хэрэг гарчээ. Энэ төрлийн залилах гэмт хэрэг маш их  байгаа тул иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хувийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.