Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд БНХАУ, Вьетнам, Тайланд зэрэг улсуудад аялах, амрах зорилгоор ихээр зорчих болсон. Энэ урсгал нэмэгдэхийн хэрээр тус чиглэлд аялал зохион байгуулна гэх цахим залилан гарах болсон талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 6-нд ажилчдаа аялуулах зорилгоор 20 сая төгрөг, гэр бүлээрээ аялахаар 36 сая төгрөг шилжүүлээд, залилуулжээ. Мөн нэр бүхий аяллын компанид 54.5 сая төгрөг шилжүүлээд залилуулсан тохиолдол энэ сарын 8-нд гарсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ. Энэ төрлийн залиланд гадаад улс руу аялахаар гэрээ хийж, мөнгөө шилжүүлсэн иргэд тухайн газарт очиход хөтөч, зочид буудал зэрэг нь байхгүй, буцах зардлаа өөрөө гаргаж ирдэг байна. Мөн энэ төрлийн залилангаас болж иргэд онгоцны буудалд гацах тохиолдол гардаг. Иймд иргэдийг аяллын компаниа сайтар судлахыг анхаарууллаа.
ВИДЕО: