Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг болон өөрийгөө бэртээж гэмтээх, биед нь халдах бүр цаашлаад амь насыг хохироосон үйлдлүүд цагдаагийн байгууллагад багагүй бүртгэгддэг.
Тухайлбал, өчигдөр /2026.01.19/ архидан согтуурсан үедээ, уурлан өөрийгөө хутгаар зүсэж гэмтээсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар өнгөрсөн онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 9.381 хэрэг бүртгэгдсэн. Бүртгэгдсэн гэмт хэргийн 7.659 нь согтуугаар үйлдэгджээ. Иймд, иргэд архи согтууруулах ундааны зүйлийг тохируулах хэрэглэх, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гадаа хүйтэнд удаан хугацаагаар байхгүй байх, хутга мэс гэх мэт өөрийгөө болон бусдыг гэмтээх зүйлсээс хол байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.