Н.Өсөхбаярын Үндэсний спортын арбитрт гаргасан гомдлын дагуу допингийн давж заалдах журмаар маргаан үүсгэжээ

Н.Өсөхбаярын Үндэсний спортын арбитрт гаргасан гомдлын дагуу допингийн давж заалдах журмаар маргаан үүсгэжээ

Өнгөрсөн жил наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдаг.

Улмаар Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  Тэгвэл Монголын олон улсын ба Үндсэний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаярын өргөдөлд допингийн давж заалдах журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгэжээ. Ташрамд өгүүлэхэд, нэр бүхий дасгалжуулагч Н.Өсөхбаярт зориудаар допингийн төрлийн бодис өгч, хэрэглүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байгаа. Тиймээс ч уг хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Хэрэв Н.Өсөхбаярт допингийн төрлийн бодис зориуд, мэдэгдэхгүйгээр хэрэглүүлсэн нь хуулийн байгууллагаар эцэслэн тогтоогдвол түүнийг барилдах эрхийг хасаж, цолыг нь хураах Үндэсний бөхийн салбар хорооны санал хүчингүй болж, тэрбээр цагаадах юм.