Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "12-р ангийн хүүхдийг танихгүй хүүхдүүд гуянд нь хутгалсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
ВИДЕО:
Тодруулбал, тухайн хүүхдийг гэртээ харих замд нь нэр бүхий үл таних хүүхэд гуянд нь нэг удаа хутгалж гэмтээснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд эцэг, эхчүүд та бүхнийг өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, гэмт үйлдэл хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг болохыг сануулж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.