“Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайд гарсан ослын улмаас хүний амь нас эрсэдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайд гарсан ослын улмаас хүний амь нас эрсэдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн олборлолтын талбайд өчигдөр /2026.01.07/ үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. 

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд нуранги үүссэнээс Ил уурхайн Геологийн товчоонд Геологичоор ажиллаж байсан 46 настай Э нь харамсалтайгаар амиа алдсан юм. Тэгвэл тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газраас эхлүүлсэн байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө