Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2026.01.07/боллоо.
Тус суудлын хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах;”, 13.1.2 дахь заалтад “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох;” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, магадлал гаргалаа.