Нэр бүхий иргэд бүлэглэн эмийн сангийн цонх хагалж, бэлэн мөнгө, мансууруулах эм хулгайлжээ

Нэр бүхий иргэд бүлэглэн эмийн сангийн цонх хагалж, бэлэн мөнгө, мансууруулах эм хулгайлжээ

Нэр бүхий эмийн сангийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн эм, бэлэн мөнгө авч, бусдад хохирол учруулсан бүлэг этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Д.Д нь бусадтай бүлэглэн нэр бүхий эмийн сангийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн эм, бэлэн мөнгө авч, бусдад хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 /Хулгайлах/-д зааснаар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, Г.Т нь нэр бүхий эмийн сан руу хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө хулгайлсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.