АТГ: Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгасан

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгасан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025.12.29 2026.01.04-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 873 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 866 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн дөрвөн мөрдөгчийн мэдэгдлийн хариуг хүлээн авчээ.