Улсын дугааргүй автомашинуудыг ухаалаг камераар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна

Улсын дугааргүй автомашинуудыг ухаалаг камераар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна

Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцож байна.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцдог.

Зөрчлийн тухай хуулийн,

14.7.11. Улсын дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танихгүй бохирдсон,эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 10,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 100,000 төгрөгөөр торгоно гэж заасан. Иймд жолооч та бүхэн автомашиныхаа улсын дугаарыг шалгаж, зөрчлөө арилган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.