СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ жилийн баяр, амралтын өдөр гурван иргэн осгосон байж болзошгүй нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ жилийн баяр, амралтын өдөр гурван иргэн осгосон байж болзошгүй нас баржээ

Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 01-ээс нэгдүгээр сарын 02-ны шилжих шөнө баянхонгор аймаг, хан-уул дүүрэг, чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.

Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.