Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, хутгалсан ноцтой хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ. Сэжигтэн этгээд нь тухайн хохирогч айлын хөрш байсан байж болзошгүй байгаа аж.