Өрөө, тасалгаандаа нууцаар харах, сонсох төхөөрөмж суурилуулсан байсан газруудын үйлдлийг хуулийн байгууллагаас илрүүлжээ.
Тодруулбал, нэр бүхий зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагууд өрөө, тасалгаандаа нууцаар харах, сонсох төхөөрөмж суурьлуулж, хүний эмзэг мэдээллийг хууль бусаар цуглуулж байсан байна. Хүний эрх, халдашгүй байдалд халдаж байсан гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлийг хуулийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоожээ.
Дуу, дүрсний мэдээлэл, өгөгдөл баримт сэлтийг нууцаар олж, цуглуулах, дамжуулах, хүлээн авах төрлийн техник хэрэгслийг борлуулах, олж авах, ашиглах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Иймээс иргэд та бүхнийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.