Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар хүрээлэн буй орчны эсрэг 1.857 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн 43.9 хувь нь мод бэлтгэх, 33 хувь нь ашигт малтмал олборлох, 10.5 хувь ан агнах гэмт хэрэг байна. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас 2.6 тэрбум төгрөгийн хохирол учирсны 93.6 хувийг нөхөн төлүүлж, 862 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.