А.Баяр: Түргэн тусламжийн машин нэг даргын бичиг хүргэж өгөх гээд дуут дохиогоо хангинуулаад явж байна

А.Баяр: Түргэн тусламжийн машин нэг даргын бичиг хүргэж өгөх гээд дуут дохиогоо хангинуулаад явж байна

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр /2024.12.24/ боллоо. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр түргэн тусламжийн автомашиныг даргын бичиг цаас зөөдөг гэх асуудлыг хөндлөө.

Тэрээр “Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчрах цаг болсон. 103-ын түргэн тусламж дуудахад 2-3 цаг болдог. Энд хүний амь насны асуудал яригдаж байна. Энэ хооронд иргэд нь эмнэлэгт очоод тусламж үйлчилгээгээ авдаг. Түргэний тэрэг, жолооч, эмч хүрэлцэхгүй байгаа байна уу гэж асуумаар байна. Энэ бол эмнэлгийн эмч, ажилчид бус, удирдлагын арга барилын алдаа. Тэнд шаардлагатай түргэн тусламжийн машин нэг ЭМТ-ийн даргын бичиг хүргэж өгөх гээд дуут дохиогоо хангинуулан нийслэл дээр ирж байна. Энэ үйлдлүүдийг таслан зогсоо. Иргэний дуудлагад оч" гэсэн юм.

ВИДЕО: