Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон асуудлаар ЦЕГ болон Дотоодын цэргийн штабаас мэдээлэл хийж байна.
ВИДЕО:
Дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Р.Чингис, “Өчигдөр 22:30 цагийн орчимд сошиал сүлжээнд 05 дугаар цэргийн ангийн хугаат цэргийн алба хаагч дүрмийн бус харилцаа үүсгэж байгаа талаар мэдэдэлэл цацагдсан. Энэ талаар цагдаа, дотоодын цэргийн удирдлага хамгийн түрүүнд анхааралдаа авч, дотоодын цэргийн штабаас дотоод хяналт, аюулгүй байдлын алба хаагч нар манай штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт энэ мэдээллийг өгч, цагдаагийн алба хаагч нар ирж шалгалт явуулсан” гэлээ.
05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар, “Бид хугацаат цэргийн алба хаагчид, хүүхдүүдийн бичлэгийг үзээд хувь хүнийхээ хувьд их цочирдлоо. Цагдаагийн ерөнхий газар, дотоодын цэргийн штабаас шаардлагатай арга хэмжээг авсан. ХЭҮК болон бусад байгууллгуудтай хамтран үйл ажиллагаа явуулж байна. Энэ мэдээллийг аваад дотоодын цэргийн байгууллагаас хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид байнгын бүрэлдэхүүн буюу манай алба хаагчдын үйл ажиллагааны чиглэлээр хэрхэн үүрэг гүйцэтгэл явуулж байна вэ гэдгийг хянан шалгаж байна. Хугацаат цэргийн алба хаагчдын дунд дүрмийн бус ажиллагаа үүссэн асуудлаар харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид одоог хүртэл ажиллаж байна. Мөн алба хаагчдыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Тухайн цэргүүдэд эрүүл мэндийн эрсдэл үүссэн эсэхийг тогтоолгохоор төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт давхар шинжилгээ, үзлэгт хамруулж байна. Бусад хугцааат цэргийн алба хаагчдаа ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдуулж байгаа. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хүний мэдээллийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавих цахим системүүдийг ашигладаг. Тухайлбал, 60 гаурй хяналтын камер байгаа. Энэ камерын 62 нь дотогш чиглэсэн камер 24 цагийн турш ажилладаг. Дээрх хуульд заасны дагуу хувцас солих өрөө ч юм уу хувь хүний хуулиар хязгаарласан нөхцөлд камер хяналтыг байршуулах нь хуулиар боломжгүй байгаа. Энэ болсон асуудал нь хугацаат цэргийн алба хаагчдын ахуйн хэрэгцээ буюу хувцсаа сольдог, угаадаг өрөөнд болсон явдал. Шалгах ажиллагааны асуудлыг Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг холбогдлын мэдээлэл бүртгэн шалгаж байна. Иймд шалгах ажиллагааны талаар ямар нэгэн байр суурийг хэлэх боломжгүй” гэлээ.