Ой, ойн дагалт баялгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, 509 зөрчил илрүүлжээ

Ой, ойн дагалт баялгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, 509 зөрчил илрүүлжээ

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтад нийт 1626 иргэн, 206 ойн мэргэжлийн байгууллага, 23 ойн нөхөрлөл, 37 мод, модон материалын зах хамрагдаж 509 зөрчлийг илрүүллээ. Үүнээс 80 хувийнх нь зөрчлийг арилгуулаад байна.

Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 5 объектын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 248 иргэн, хуулийн этгээдэд нийт 156 сая 750 мянган төгрөгийн шийтгэл, ойн санд хохирол учруулсан 52 иргэн, хуулийн этгээдэд 205 сая 706 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 312м3 мод, модон материал, 356кг ойн дагалт баялаг, найман тоног төхөөрөмж, хоёр автомашиныг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүргүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж ажиллалаа.