Талийгаачийн гэр бүлийнхэн Террил Атиензагийн нас барсан хэрэгт сэтгүүлч С.Будрагчаад бүрэн төлөөлөх эрх олголоо

Талийгаачийн гэр бүлийнхэн Террил Атиензагийн нас барсан хэрэгт сэтгүүлч С.Будрагчаад бүрэн төлөөлөх эрх олголоо

"Эрэл"-ийн Д.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад амиа алдсан Террил Атиензагийн ар гэрийнхэн талийгаачийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлт гаргахаар Монголд ирээд байгаа билээ. 

Тэгвэл Террил Атиензагийн гэр бүл өнөөдөр цагт Улсын ерөнхий прокурорт хандлаа. Энэ үеэр талийгаачийн том охин Риел Атиенза "Монгол Улсын иргэдийн тусламжтайгаар Монгол Улсад ирж ээжийнхээ хэргийг дахин шалгуулах боломж олдсонд баяртай байна. Монголын эр зоригтой сэтгүүлч С.Будрагчаагийн ачаар ээжийнхээ хэргийг шалгуулах боломж бүрдэж байна. Хэдийгээр маш олон жил өнгөрсөн ч гэсэн шударга ёс үйлчлэх орон зай Монгол Улсад байгаа гэж үзэж байна. Тухайн хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж байгаатай холбогдуулаад Монгол Улсын иргэн, сэтгүүлч С.Будрагчаад аль 2011 онд хэрэгжиж, тогтох ёстой байсан шударга ёсыг тогтоохын төлөө бидний нэрийн өмнөөс бүрэн төлөөлөх эрхийг олгож байна. Хэдийгээр хуулийн үйл явц нь ээдрээ төвөгтэй байхыг ойлгож байгаа. Ээж маань хүн байсан юм. Хүн ёсоор хандахыг хүсэж байна. Ээжийн маань хэргийг дахин сэргээн шалгахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Монгол Улсын Засгийн газар энэ хэргийг архивт хадгалаад орхиж болохгүй. Амьд хохирогчид нь болох үр хүүхдүүдэд нь зовоод байж байгаа гэдгийг хүлээн авч хүн ёсны, шударга ёсыг тогтооно гэдэгт итгэж байна” гэлээ.