32 настай Монгол улсын иргэн энэ оны тавдугаар сарын 23-нд ОХУ-ын Шебалинскийн дүүргийн Топучая тосгоны ойролцоо осол гаргаж, хүн амины хэрэгт яллагдагчаар татагдаад байсан бөгөөд уг хэргээр саяхан ОХУ-ын шүүхээс ял сонссон талаар мэдээлжээ.
Хэргийг тодруулбал, Семинскийн даваа гэх гарцан дээр “Toyota Land Cruiser” болон “Toyota Carina” загварын суудлын автомашинууд мөргөлдсөн байна. Улмаар “Toyota Land Cruiser” машин жолоодож явсан монгол иргэн хурд хэтрүүлж, эсрэг урсгал руу орж, “toyota carina” загварын машинтай мөргөлдсөн аж. Уг машины жолооч нь Майминскийн дүүргийн оршин суугч, 52 настай иргэн байсан бөгөөд газар дээрээ нас баржээ. Ийнхүү арванхоёрдугаар сарын 8-нд Шебалинскийн дүүргийн шүүх шүүгдэгчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, улмаар хүн нас барсан хэрэгт буруутай гэж үзэн, хоёр жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн түүнийг хоёр жилийн хугацаагаар жолоо барих эрхийг нь хассан гэж шүүхийн хэвлэлийн албаны мэдээлжээ.
Эх сурвалж: Новости Горного Алтая