ВИДЕО: Орцонд бусдын биед халдсан 18 настай эмэгтэйг олж тогтоон, шалгаж эхэлжээ

ВИДЕО: Орцонд бусдын биед халдсан 18 настай эмэгтэйг олж тогтоон, шалгаж эхэлжээ

Цахим орчинд өсвөр насны бололтой эмэгтэй хүүхдүүд байрны орцонд нэгнийхээ биед халдан, зодож буй бичлэг нийтлэгдсэн.

Тус бичлэгт нэгэн эмэгтэй хүүхэд гэрэлгүй харанхуй орцонд өөр нэгэн хүүхдийг ёс бус үг хэллэгээр хэлж, толгойн үснээс зулгааж, чирж зодож буй нь гардаг. Мөн тухайн үйл явдлыг хэсэг хүмүүс харж, бичлэг хийж байгаа нь дүрслэгдсэн байсан юм. Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тэгвэл тухайн хэргийг үйлдсэн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бусдын биед халдаж буй эмэгтэйг нь насанд хүрсэн 18 настай эмэгтэй байсан аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.