БНСУ-д сурдаг монгол оюутнууд согтуу эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан талаар мэдээлжээ

БНСУ-д сурдаг монгол оюутнууд согтуу эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан талаар мэдээлжээ

БНСУ-д сурдаг 20 орчим настай монгол оюутан залуус клубт явж байхдаа согтуу эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдсан талаар тус улсын "N News" хэвлэлд мэдээлсэн байна.

Хэргийг тодруулбал, Монгол оюутнууд болох иргэн А, Б нарыг өнгөрсөн оны 10-р сард Сөүлийн Мапо дахь клубт танилцсан 20 орчим насны гадаад эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр буруутгагдаж байгаа аж. Хохирогч эмэгтэй тухайн эрэгтэйчүүд согтуу байхад нь клубын ойролцоо чирж очоод гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлжээ. Улмаар мөрдөн байцаалт эхлүүлсэн боловч гэмт хэрэгтнүүдийг тодорхойлоход хэцүү байсан ч хяналтын камерын тусламжтайгаар уг хэрэгт сэжиглэн монгол оюутан Б-г өнгөрсөн сарын 27-нд баривчилсан бөгөөд дөрвөн хоногийн дараа А-г баривчилсан байна. 

Эх сурвалж: N news