2026 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж AI камерын системээр арван төрлийн зөрчилд торгууль ногдуулдаг болно.
Тодруулбал, өнгөрсөн жил нийслэлийн төсвөөс хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1,606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр суурилуулсан камерууд замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох юм. Туршилтын хугацаанд AI камераар илрүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг иргэдийг гар утсанд мессежээр илгээсэн ч торгууль ногдуулдаагүй. Харин ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхэлж AI камераар зөрчил илрүүлсэн тохиолдол бүрд торгуулийн арга хэмжээ авна.
Энэ камерууд тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлнэ.