АТГ: Хэрэг бүртгэлтийн гурван хэрэгт нийт 14 объектод нэгжлэг явуулжээ

АТГ: Хэрэг бүртгэлтийн гурван хэрэгт нийт 14 объектод нэгжлэг явуулжээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 938 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 24 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Улмаар гурван хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 894 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн гурван хэрэгт нийт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар долоон мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.