Хуулиар хориглосон тусгай гэрлэн дохио суурилуулж, хөдөлгөөнд оролцсон жолоочид торгууль ногдуулжээ

Хуулиар хориглосон тусгай гэрлэн дохио суурилуулж, хөдөлгөөнд оролцсон жолоочид торгууль ногдуулжээ

Тээврийн хэрэгсэлдээ хуулиар хориглосон тусгай гэрлэн дохио суурилуулсан жолоочид хариуцлага ногдуулжээ.

Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахим орчинд "Цагдаа юу, жирийн иргэн үү" гэсэн мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээллийг цагдаагийн байгууллагаас бүртгэн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн М нь тээврийн хэрэгсэлдээ хуулиар хориглосон тусгай гэрлэн дохио суурилуулан замын хөдөлгөөнд оролцжээ. Тус иргэний үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулжээ.