“Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнгээс 2.5 тэрбумын хахууль авсан гэх Ашигт малтмалын ерөнхий газрын дарга асан Ш.Ганхуяг нарыг АТГ-аас саатуулан, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Улмаар Нийслэлийн Прокуророос Ашигт малтмалын ерөнхий газрын дарга асан Ш.Ганхуяг нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллааны шүүхэд хүргүүлсэн байсан юм.
Тэгвэл прокурорын уг саналыг шүүх хэлэлцээд Ашигт малтмалын ерөнхий газрын дарга асан Ш.Ганхуягт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын санал нь үндэслэлтэй байна гэж үзээд түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн түүнд хахууль өгсөн гэх “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнг мөн нэг сарын хугацаатайгаар цагдан хориод байгаа юм.