МБФХ-ны тамирчин З.Нямзул Дэлхийн холбооны ерөнхийлөгчид хахууль өгөхийг оролджээ

МБФХ-ны тамирчин З.Нямзул Дэлхийн холбооны ерөнхийлөгчид хахууль өгөхийг оролджээ

Монголын Бодибилдинг фитнессийн холбооны тамирчин З.Нямзул нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн холбооны ерөнхийлөгчид хахууль өгөхийг оролджээ.

Түүний энэхүү үйлдлийг Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос "З.Нямзулын үйлдэл нь Дэлхийн холбооны ерөнхийлөгчийг үл хүндэлж, Монголын Бодибилдинг фитнессийн холбоо, Монголын баг, Монгол Улсын нэр хүндийг олон улсад илт унагасан үйлдэл" хэмээн үзэж, Монголын Бодибилдинг фитнессийн холбоотой байгуулсан гэрээг цуцалсан байна.