Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь Францын Легионы цэрэгт алба хааж байжээ

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь Францын Легионы цэрэгт алба хааж байжээ

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад шилжүүлэн авч ирж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ. 

ВИДЕО: 

Тэгвэл тухайн этгээд нь 2022 онд 12 настай бага насны хүүхдийг хүчирхийлж, жирэмслүүлээд, хүүхэд төрж ДНХ шинжилгээний хариу гарсан дариуд гадаад улс руу оргон зугтсан байна. Улмаар тухайн этгээд нь Франц улсын Легионы цэрэгт алба хааж байжээ. Харин Монгол Улсын Интерполоос уг этгээдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, мөрдсөний эцэст Легионд алба хааж байхад нь Франц улсын эрх бүхий байгууллага, Ерөнхий сайдын хэмжээнд мэдээлэл хүргүүлсний үр дүнд шилжүүлэн авсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Францын гадаад Легионы цэргийн алба нь гадаад улсад гэмт хэрэгт үйлдсэн иргэдийг албандаа хууль бус цэргийн ажиллагаа тагнуулын ажиллагаанд ашигладаг гэдгээрээ алдартай юм.

Харин шилжүүлэн авах ажиллагаа нь Интерполын Ерөнхий Ассамблейн үеэр давхацсан бөгөөд тус этгээдийг шилжүүлэн авчрах ажиллагааг Монгол Франц Туркийн Интерполын удирдлагууд шууд хамтран хяналт тавьж, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд ажиллагааг өөрийн биеэр удирдан зохион байгуулж, Монгол Улсад авчирсан байна.