“Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнг нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор боллоо

2025-12-03 18:18

“Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнг нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор боллоо

Прокуророос Ашигт малтмалын ерөнхий газрын дарга асан Ш.Ганхуяг нарыг цагдан хорих ТСАХ авах саналыг шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Харин яг одоо Ашигт малтмалын ерөнхий газрын дарга асан Ш.Ганхуягийг цагдан хорих эсэхийг хэлэлцэж байгаа аж. 

2025-12-03 14:46

Прокуророос АМЕГ-ын дарга асан Ш.Ганхуяг нарыг цагдан хорих ТСАХ авах саналыг шүүхэд хүргүүлжээ

“Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнгээс 2.5 тэрбумын хахууль авсан гэх Ашигт малтмалын ерөнхий газрын дарга асан Ш.Ганхуяг нарыг саатуулан, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Нийслэлийн Прокуророос Ашигт малтмалын ерөнхий газрын дарга асан Ш.Ганхуяг нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллааны шүүхэд хүргүүлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Сануулахад, Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна. Улмаар тэрбээр үүнийхээ хариуд Эдвард Сүрэн нараас их хэмжээний буюу 2.5 тэрбум орчим төгрөгийн хахууль авч, хахуулийн мөнгөнийхөө зүсийг хувирган Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилга барьж байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. 

2025-12-03 07:48

“Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнгээс 2.5 тэрбумын хахууль авсан гэх АМЕГ-ын дарга асан Ш.Ганхуяг нарыг саатуулан, шалгаж эхэлжээ

Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуяг,  “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн нарын хүмүүсийг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна. Улмаар тэрбээр үүнийхээ хариуд Эдвард Сүрэн нараас их хэмжээний буюу 2.5 тэрбум орчим төгрөгийн хахууль авч, хахуулийн мөнгөнийхөө зүсийг хувирган Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилга барьж байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байжээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн нарын хүмүүсийг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

-"ОЛОН ОВООТ" ОРДЫГ 140 ТЭРБУМЫН ӨРИЙГ БАРАГДУУЛАХЫН ТУЛД “МИНЕРАЛ ЭКСПЛОРЕЙШН ФАНДИНГ” ХХК-Д ШИЛЖҮҮЛЭЭД БАЙЖЭЭ-

Эргэн сануулахад, "Олон овоот" ордыг анх “Монгол газар” болон “Жаст групп” ХХК хамтран эзэмшиж “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулсан байдаг. Улмаар уг орд “Алтжин” группийн мэдэлд шилжиж байжээ. Гэвч тэд Монголбанк болон дотоодын арилжааны банкуудад асар их хэмжээний өр тавьж, үүнийгээ барагдуулахгүй 10 гаруй жил явсан байна.

Тэдний үүсгэсэн 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд банк дундын барьцааны зүйл болох 8 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгсөн ажээ.

Тодруулбал, нийт 18 гүйцэтгэх баримт бичигт үндэслэн гурван шатны шүүхийн шийдвэрээр, хамгийн сүүлийн баримт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэр, 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрээр “Олон-Овоот гоулд” ХХК-ийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Овоот-1 нэртэй 940.35 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015274, MV-015275,  MV-015282,  MV-015283,  MV-020764,  MV-021489,  MV-021490 дугаартай 7 тусгай зөвшөөрлийг “Олон-Овоот гоулд” ХХК-иас, MV-019336 дугаартай 1 тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-иас “Монголын актив удирдлагын корпорац” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д тус тус шилжүүлсэн байдаг байна.