Дорноговь аймагт нуурын мөс цөмөрч, автомашин живсэн дуудлага бүртгэгджээ

Дорноговь аймагт нуурын мөс цөмөрч, автомашин живсэн дуудлага бүртгэгджээ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт гол мөрөн байхгүй боловч өнгөрөгч зун бороо хур элбэг байсан тул тогтоол нуурууд олон байгаа нь мөс цөмрөх эрсдэлийг дагуулж байгаа юм.

Тухайлбал Даланжаргалан сумын нутаг дахь Зайрмагийн нууранд автомашин живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Иймд иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр нуурын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж, тохиолдож болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.