СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурч, маргалдсаны улмаас нэгнийхээ амийг хөнөөжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурч, маргалдсаны улмаас нэгнийхээ амийг хөнөөжээ

Архидан согтуурсны улмаас маргалдаж, улмаар нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг Өвөрхангай аймагт гарчээ. 

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд иргэн Б, А нар нь архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдан, А нь Б-г хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Тус хэргийг өдгөө Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа аж. Иймд иргэдийг архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.