Мэдээлэл болон мөрдөн шалгах ажиллагааны ахисан түвшний сургалт болжээ

Мэдээлэл болон мөрдөн шалгах ажиллагааны ахисан түвшний сургалт болжээ

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA) болон Олон улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага (Интерпол)-ын хамтран зохион байгуулсан Мэдээлэл болон мөрдөн шалгах ажиллагааны ахисан түвшний сургалт (Intelligence & Investigations) Тайландын Бангкок хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалтад Монгол Улсын хууль хүчний байгууллагын төлөөлөл болон Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын (МОНАДА) мэргэжилтнүүд хамрагджээ. Сургалтын хүрээнд дараах гол чиглэлүүдийг онцлон судалсан байна. 

  • Нууц эх сурвалж (CHIS)-тай ажиллах арга зүй
  • Мэдээлэл хүлээн авах, үнэлэх, эрсдэлийн дүн шинжилгээ хийх аргачлал
  • Нотлох баримт бүрдүүлэх онол, практик
  • Хил дамнасан болон бүлэг зохион байгуулалттай допингийн зөрчил, хууль бус худалдаа, наймааны сүлжээг илрүүлэх аргачлал
  • Байгууллага хоорондын хамтарсан ажиллагаа, мэдээлэл солилцооны механизм
  • WADA-гийн SpeakUp нууц мэдээлэл хүлээн авах системийн хэрэглээ
  • Интерполын криминал шинжилгээ, хамтарсан мөрдөн ажиллагааны арга хэрэгсэл, туршлага

Эдгээр сургалтууд нь Монгол Улсын хэмжээнд допингийн эсрэг мэдээллийн болон мөрдөн шалгах үйл ажиллагааны чадавхыг, ялангуяа хил дамнасан хууль бус худалдаа мөн бүлэг болон зохион байгуулалттай хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж, Монгол Улс WADA-гийн удирдамж, олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлж байгаа бөгөөд энэхүү сургалт нь дэлхийн шилдэг туршлагыг нутагшуулахад бодит дэмжлэг болох юм.