З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурлын тов гарчээ

З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурлын тов гарчээ

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна. 

Тус хэргийг өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцсэн. Ингэхдээ шүүхээс хэргийг прокурорт буцаасан бөгөөд Б.Энх-Амгаланг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон бол З.Энхболдыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Тэгвэл анхан шатны шүүхийн шүүгчийн уг захирамжийг прокуророос эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг Уг эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх аравдугаар сарын 07-ны өдөр /2025.10.07/ хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байдаг юм.