Эхнэрээ хөнөөсөн хэргээр бүх насаар хорих ял сонссон Ц.Энхбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Эхнэрээ хөнөөсөн хэргээр бүх насаар хорих ял сонссон Ц.Энхбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан байдаг.

Улмаар Ц.Энхбатад холбогдох хэргийг шүүх хурал Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн есдүгээр сард болж, шүүхээс Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаад байсан юм. Тэгвэл тус гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2025.11.27/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогджээ. Бид уг хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.