Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын их хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилдог.
Шалгаруулалтад нийт 25 хүний материал ирүүлсэнээс нэг иргэн нэрээ татаж 24 иргэнээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нарыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн байна.