Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр нарын дэмжиж батлуулсан гэгддэг "Худал мэдээлэл тараах" заалтаар Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн тул Эрүүгийн хуулийн 13.14 зүйлээр шүүгдэх хэргүүд түр түдгэлзээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Үндсэн хуулийн цэц сэтгүүлч А.Баярмаа, Ж.Баттуул, иргэн Л.Галбаатар, С.Номынбаясгалан нарын гаргасан гомдлыг хоёр өдөр хэлэлцлээ.
Улмаар Үндсэн хуулийн Цэц Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалт буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ.